Италийн хууль сахиулагчид 124 сая еврогийн үл хөдлөх хөрөнгө хураан авчээ

    "Италийн хууль сахиулагчид "Ндрангет" мафийн бүлэглэлээс 124 сая еврогийн үнэ бүхий эд хөрөнгө хураан авлаа" гэж "ANSA" агентлаг мэдээлэв. Хурааж авсан хөрөнгөнд дөрвөн компани, 67 барилга, 91 газар, долоон тээврийн хэрэгсэл, зургаан компанийн хувьцаа, 20 банк, даатгалын данс байжээ. Хураагдсан бүх эд хөрөнгийг Пиромалли омогтой холбоотой хэмээн буруутгагдаж буй дөрвөн бизнес эрхлэгчийн нэр дээр бүртгүүлсэн гэж мэдээлж буй аж. Өмнө нь Италийн Калабриа дахь Ламециа-Терм хотод "Ндрангет" бүлэглэлийн гишүүдтэй холбоотой сүүлийн 30 жилийн хамгийн том шүүх хурал эхэлсэн юм. 355 сэжигтэнтэй хэл ам хийсэнд тооцогдож байгаа албан тушаалтан, бизнес эрхлэгчид, өмгөөлөгч нар суусан ба урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй хүмүүсийн нэрийг жагсаахад гурван цаг зарцуулжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ