Лотерейгээс 730 сая гаруй доллар хожжээ

                           АНУ-ын Мэриленд муж улсад Powerball лотерейн тасалбар худалдаж авсан оршин суугч жекпот хожсоноор 731 сая гаруй долларын эзэн болсон талаар "Ассошиэйтед Пресс" агентлаг мэдээлэв. Азтан 731,1 сая долларыг 29 жилийн хугацаанд 30 хувааж авах, нэг дор 546,8 сая доллар халааслах хоёроос сонголт хийх ёстой аж. Түүнчлэн тасалбар худалдсан Лонаконинг хотын  минимаркетийн эзэн лотерейн удтрдлагуудаас 100 мянган "ногоон" хүртэх гэнэ. "Би энэ хүнд баяр хүргэхийг тэсэн ядан хүлээж байна. Хэн ч байсан энэ асар их мөнгийг зөв ашиглаж, бусдад ашиг тусаа өгөх болно гэж найдаж байна" хэмээн дэлгүүрийн эзэн Ричард Рэйвенскрофт ярьсан байна.                                      
Энэ нь лотерейн түүхэнд тавдугаарт орох их хэмжээний мөнгө хожсон тохиолдол төдийгүй өнгөрсөн есдүгээр сараас хойш хэн ч "ёндоо"-роогүй юм. Мөн 731,1 саяыг хожих нь 292,2 саяд ганц. "Ассошиэйтед Пресс"-ийн мэдээлснээр азтан үүрд үл мэдэгдэх хэвээр үлдэж магадгүй. Учир нь хуурамч азтанууд гарч ирлээ ч Мэриленд муж улсын хуулиар жинхэнэ азтан хожсон баримтаа нууцлах эрхтэй. Powerball лотерейн тасалбарыг 44 муж улс, Колумбийн холбооны тойрог, Пуэрто-Рикод зардаг, үнэ нь хоёр доллар бөгөөд нийт борлуулалтын орлого нь хэдэн тэрбум доллар. АНУ-ын түүхэн дэх хамгийн дээд хэмжээтэй жекпот 2016 оны нэгдүгээр сард 1,59 тэрбум доллар болсныг Теннесси, Калифорни, Флорида мужид тасалбар авсан гурван хүн хуваажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ