Хөл хорионы жирэмслэлт

Зиак та нар минь энэ хүүхэн шиг хөл хорионы тарга гэж бодож байгаад гэнэт бээби гаргаад сандарваа!!
Саманта бүсгүй өөрийгөө жирэмсэн гэдгээ төрөхөөсөө 10 хан хоногийн өмнө мэджээ.
Хөл хорионд удаан сууснаас жин нэмж үе үе дотор нь муухай оргих үёд жирэмсэн байж магад гэж 2 удаа тёст үзсэн ч үгүй гэж гарч байж.
Тэгээд өөрийгөө удмын цочир бүдүүн гэдэсний өвчлөлтөй гэдэгтээ итгээд явж.
Тэр бүү хэл сая өнгөрсөн 11 сард корона тусахад эмнэлэгт очиход ч жирэмсэн гэж хэн анзаараагүй байна.
Нөхөр нь жирэмсэн байж магад гэж хэлэхэд өөрийнхөө гэдсийг бага зэрэг хавантсан гэж л бодож.
Гэтэл 1 сарын 1нд нөхөр нь гараа гэдсэн дээр нь тавьсан байх үёд бээби дотроос нь тийрч байгааг хүчтэй мэдэрчээ.
Тэгээд тест аваад үзтэл жирэмсэн гарч.
Санманта тэгэхэд л өөрийгөө 5 -6 сар орчим жирэмсэн гэж боджээ.
Дөнгөж ажилдаа буцаж ороод удаагүй нэг талдаа л 40 минуь алхдаг байж.Гэнэт 1 сар 10 нд өвдөлт өгч сандаргахад Саманта өөрийгөө зулбаж байна гэж бодтол харин бүтэн тээлттэй нярай төрүүлж байгааг эмч нар мэджээ.
Хосууд 8 3 настай хоёр хүүтэй бөгөөд дахин хүүхэд гаргах төлөвлөгөөгүй байтал хөл хорионы гүнжтэй болжээ.
Энэ мэт жирэмсэнээ мэдэхгүй эсвэл жирэмсэний ямар ч шинж тэмдэг өгөхгүй гэдэс нь хэт томрохгүй байж байгаад гэнэт төрдөг явдал 2500 хүнд нэг тохиолддог байна.
Өнгөрсөн жил 5 сард Шотландын 20 настай охин сарын тэмдэг нь ирээд бас сар бүр жирэмсэнээс хамгаалах эм уусаар байгаад жирэмсэнээ мэдэхгүй баанны өрөөндөө хүүхдээ гаргасан явдал болсон.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ