Дэлхийн хамгийн үнэтэй цайны гүц

Luxurylaunches-ийн мэдээлснээр тухайн цайны гүцний өртөг  гурван сая доллар юм.  Эгоист хэмээх алтан цайны гүцийг Италийн Скавиа компанийн үнэт эдлэлийн газар үйлдвэрлэсэн бөгөөд гоёл чимэглэлийн ажилд 1.6 мянга гаруй очир алмааз, 388 бадмаараг орсон байна.  Голд нь 6 карат (1.2 грамм) гаруй жинтэй бадмаараг шигтгээгээр чимэглэсэн бөгөөд тагийг нь 20 каратын үнэт чулуугаар (4 грамм орчим)  чимэглэсэн байна.  Энэхүү гүц өвөрмөц гал тогооны хэрэгслийг багтаасан Chitra коллекцийн нэг хэсэг болжээ.  Үүнд: Уинстон Черчиллийн охинд хамаарах мөнгөн цайны иж бүрдэл, 1816 онд Людовик XVIII хаан худалдаж авсан Хятадын Сүн улсын удам угсааны аяга таваг гэх мэт. СайханУул

СЭТГЭГДЭЛ БИЧИХ