Гориллоос коронавирус анх удаа илрэв

                АНУ-ын Сан-Диего хотын амьтны хүрээлэнгээс горилл коронавирусийн халдвар авсан талаар мэдээллээ. Энэ нь анхны тохиолдол аж. "Сан-Диего хотын амьтны хүрээлэнгийн сафари цэцэрлэгт хүрээлэнд байдаг гориллуудаас COVID-19-ийг үүсгэдэг SARS-CoV-2 вирусийн халдвар илэрлээ. Нэгдүгээр сарын 6-ны лхагва гарагт хоёр горилл ханиалгаж эхлэв...11-ний даваа гарагт ХААЯ-ны үндэсний мал эмнэлгийн албаны лабораториуд шинжилгээний хариу эерэг гарсныг баталгаажууллаа" гэж сафари паркын сайтад мэдээлжээ. Шинж тэмдэггүй, өвчтэй ажилтнаас коронавирусээр халдварласан байж болзошгүй гэж амьтны хүрээлэнгийн удирдлагууд сэжиглэж буй агаад өмнө нь эл өвчин усны булгуудад их тархсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ