Хүн барьцаалж, бусдын аминд хүрсэн этгээд шархаа даасангүй

                       АНУ-ын Иллинойс мужийн Эванстон хотод таван хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарсан талаар хотын удирдлагуудаас эш татан NBC Chicago мэдээлэв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар дуудлага орон нутгийн цагаар бямба гарагийн 17.30-д хотын цагдаагийн газар ирсэн ба халдлага үйлдсэн этгээд эхлээд нэгэн эмэгтэйг барьцаалаад, дараа нь буудаж шархдуулсан байна. Эх сурвалжийн мэдээлсэнчлэн өөр нэг шархтан бий гэнэ. Гэмт хэрэгтэн цагдаа нартай буудалцаж, авсан шархаа даалгүй эмнэлэгт амьсгал хураажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ