АНУ-ын шигшээ баг дээд амжилт тогтоов

  Тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг Аваргуудын лигд нэг тойрогт оролцсон тамирчдынхаа тоогоор дээд амжилт тогтоолоо. Уг тэмцээний тавдугаар тойрогт долоон америк тоглогч талбайд гарчээ. Тухайлбал Кристиан Пулишич("Челси), Сержиньо Дест("Барселон"), Жованни Рейна("Борусси"), Уэстон Маккенни("Ювентус") нар үндсэн гарааны бүрэлдэхүүнд тоглосон бол Конрад де ла Фуэнте("Барселон"), Крис Ричардс("Байерн"), Тайлер Адамс("Лейпциг" нар сэлгээгээр талбайд гарсан аж. Үүнээс өмнө 2004-2005 оны улиралд зургаан америк хөлбөмбөгч нэг тойрогт талбайд гарч, дээд амжилт тогтоож байв.              Мөн өнгөрсөн долоо хоногт Киевийн "Динамо"-г алдарт "Барселон" 4:0-ээр хожсон тоглолтод С.Дест, К.де ла Фуэнте нар оролцсон нь 16 жилийн өмнөх амжилтыг давтсан юм. 2004 оны 12-р сарын 8-нд "Манчестер Юнайтед"-ын бүрэлдэхүүнд хаалгач Тим Хоуард, хамгаалагч Жонатан Спектор хоёр Туркийн "Фенербахче"-гийн эсрэг тоглож байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ