"Уурхайчид" шуугиан тарилаа

    Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн Аваргуудын лигийн "B" хэсгийн тавдугаар тойрогт Украины Донецк хотын "Шахтёр" баг шуугиан тарьжээ. Тэд талбай дээрээ Испанийн эзэн хааны "Реал"(Мадрид)-ыг хүлээн авч, 2:0-ээр хожлоо. Тоглолтын 57 дахь минутад 31 настай бразил хагас хамгаалагч Дентиньо, 82 дахь минутад 21 настай израиль довтлогч Соломон гоол оруулав. "Уурхайчид" хэсгийн эхний тоглолтдоо "Реал"-ыг талбайд нь 3:2-оор хожиж байсан билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ