Ёшинори Муто содон амжилтын эзэн болов

Испанийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 11-р тойрогт "Эйбар", "Бетис"-ийг 2:0-ээр хожжээ. Тоглолтын 49 дэх минутад "Эйбар"-ын 28 настай япон довтлогч Ёшинори Муто гоол оруулснаар өвөрмөц амжилтын эзэн боллоо.

Тэрбээр Герман, Англи, Испанийн лигд гоол оруулсан анхны япон тоглогчоор тодорчээ. Германы "Майнц"-ад 2015-2018 онд 20, Английн "Ньюкасл"-д 2018-2020 онд нэг гоол оруулсан нихон хөлбөмбөгч 2021 оны зургаадугаар сарын 30 хүртэл "Эйбар"-т зээлээр хүчин зүтгэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ