Коронавирусийн халдвар авсан бол бага ярихыг зөвлөжээ

"Бага ярьж, ер нь дуугүй байх нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг" гэж Оросын халдвар судлаач, вакцин судлаач эмч Евгений Тимаков мэдэгдсэн байна. Тэрээр “Sputnik радиод өгсөн ярилцлагадаа ингэж хэлжээ.

 "Учир нь COVID-19-ийн халдвар авсан хүмүүс амьсгалахдаа ойр хавийн орон зайд вирусийн бөөмс тараадаг" гэж тэрээр тайлбарласан байна. Хүн ярих үедээ хүчтэй амьсгалдаг төдийгүй вирус агаарт их цацагддагийг Тимаков тэмдэглэжээ. 

 “Ийм тохиолдолд амны хаалтгүйгээр хүн хооронд 1,5 метр зай барих нь үр дүнтэй байж чадахгүй. Тиймээс амны хаалттай ярьж байх нь зүйтэй” гэж Тимаков тайлбарлажээ.

 "Маскны горимыг зөрчигчидтэй маргалдаж, ярих хэрэггүй. Учир нь ийм тохиолдолд тэд олны дунд хавьгүй их вирус тараадаг” гэж тэрээр хэлсэн байна. “Ийнхүү сэтгэлийн хөөрлөөс болж вирус их хэмжээгээр гадагшилдаг” гэж эмч бас дурдсан байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ