"Коронавирусийг эмчлэхэд D аминдэм чухал" гэсэн яриаг няцаажээ
"Коронавирусийг эмчлэх юмуу урьдчилан сэргийлэх үүднээс D аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь бие махбодид хор хүргэж мэднэ" гэж Оросын дархлаа судлалын эмч нар мэдэгджээ.
Тэдний хэлснээр, COVID-19-өөс урьдчилан сэргийлэх юмуу эмчлэхэд D амин дэм чухал гэдэг нь хэтрүүлэл болж байна. Уг аминдэмийг хэтрүүлэн хэрэглэх нь хүний биед хортой нөлөө үзүүлэх шалтгаан болж мэдэх аж.
“D аминдэмийн хомсдол гэгчээр дархлааны асуудлыг тайлбарлах хандлага бий болсон. Хэрвээ эрүүлээр бодвол энэ нь тийм биш гэж бид ойлгож байгаа. Жилийн турш нарлаг байдаг орнуудын иргэдэд ч дархлааны хомсдол, элдэв архаг өвчин илэрдэг. Миний бодлоор, D аминдэм чухал гэдэг нь туйлаас хэтрүүлэл юм” хэмээн Оросын харшил болон дархлаа судлаач Владимир Болибок хэлсэн байна.
Эмчилгээний хоолны мэргэжилтэн, дархлаа судлаач эмч Марина Аплетаева хэлэхдээ, наранд хэсэгхэн зуур байж, загасны тос зэрэг бүтээгдэхүүний хамт D аминдэм хэрэглэхийг зөвлөжээ. Хэрвээ хүнд энэ амин дэмийн хэмжээ хэвийн байгаа бол уух хэрэггүй аж. Харин шинжилгээ өгч, эмчид үзүүлснээр шаардлагатай тун хэмжээг тохируулж хэрэглэх хэрэгтэй гэж шинжээчид хэлсэн байна.
“D аминдэмийн хэмжээг хэтрүүлвэл бие махбодид хортой нөлөө үзүүлнэ” гэж Аплетаева дурджээ. Тодруулбал, энэ нь бөөрөнд чулуу үүсэхгүй гэдгийг хэн ч баталгаатай хэлж чадахгүй” гэж Болибок сануулсан байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ