Марадонагийн хагалгаа амжилттай болжээ
Аргентины шигшээ багийн ахлагч асан Диего Марадонагийн бие сайн байгаа бөгөөд эмч нарын хяналтад байгаа ажээ.
Түүнд хагалгаа хийсэн мэдрэлийн мэс засалч Рауль Матера нэрт тамирчны биеийн байдлын тухай ярьжээ. Түүний хэлснээр, домогт хөлбөмбөгчин 1-2 өдрийн дараа эмнэлгээс гарах аж.
Марадона толгойгоо цохиулснаас болж үүссэн байж мэдэх хурсан цус авахуулах мэс засал хийлгэжээ. Рауль Матера эмчийн хэлснээр, Марадонагийн толгойд хурсан цусыг авахын тулд бага зэргийн зүсэлт хийснийг Франс-прес агентлаг уламжилсан байна.
Мэдрэлийн мэс засалчийн хэлснийг Марадонагийн хувийн эмч Леопольдо Лукес нотолжээ. Мэс засал амжилттай болсныг тэрээр мэдээлсэн байна. Тэрээр одоо эмч нарын хяналтад байгаа ажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ