Нүдний шил коронавирусийн халдвар авах эрсдэлийг бууруулдаг

Нүдний шил зүүдэг хүмүүс коронавирусийн халдвар авах эрсдэлийг тав дахин бууруулдагыг Хятадын эрдэмтдийн хийсэн судалгаа харуулжээ. Тухайлбал, халдвар дамждаг гол суваг нь нүдний салслаг бүрхүүл болон хамар юм гэж Оросын Новосибирскийн  улсын их сургуулийн  профессор Сергей Нетесов хэлсэн байна.

 

Хятадад контакт шил зүүх нь цөөн. Харин олон хүн жирийн нүдний шил их зүүдэг гэж РИА Новости агентлаг уламжилжээ. COVID-19 халдвар авагсдын эмчлүүлдэг эмнэлгүүдэд нүдний шил зүүдэг хүмүүс ердөө 10 хувь байсан аж.

 

“Гэхдээ хамгаалалтын хэрэгслийг тоохгүй орхиж болохгүй. Тухайлбал, амны хаалт зүүж хүн хоорондын зай барих нь халдвараас бүрэн хамгаална” гэж профессор Нестесов сануулжээ.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ