Эрдэмтэд: Европт коронавирусийн шинэ хувилбар гарч ирсэн

Коронавирусийн халдварын тархалтын хурд өмнө нь ажиглагдаж байснаас давж гарчээ. Испанийн ажилчдаас өмнө нь илэрсэн шинэ төрлийн COVID-19 нь Европын нутгаар их хурдтай тархаж байна. Швейцар, Испанийн эрдэмтдийн тэмдэглэснээр,  энэ нь короновируст халдварын шинэ тохиолдлуудын ихээхэн хэсгийн шалтгаан болжээ. Зургаадугаар сард Испанид анх илэрсэн шинэ төрлийн вирус Ирланд, Швейцар, Норвеги, Нидерланд, Латви, Франц, Их Британи болон бусад зарим оронд тарсан байна. 20A.EU1 гэж тэмдэглэгдсэн уг вирусийн төрөл нь тархалтын өмнөх хурдцаас давж байгаа ажээ.

 

"Коронавирусийн энэ хувилбарын тархалт нь хувьсал өөрчлөлтийн үр дүн гэдгийг нотлох баримт одоо байхгүй" гэж судалгааны тэргүүн, Базелийн их сургуулийн генетикч Эмма Ходкрофт хэлсэн байна. Үүнээс гадна, COVID-19-ийн тархалтыг хязгаарлах арга хэмжээ хангалттай биш байсныг тэрээр тэмдэглэжээ.

 

Коронавирус амны хөндийд илүүтэй үрждэг байна. АНУ-ын судлаачид COVID-19-ийн голомт үүсдэг байж болох газрыг судлахдаа ийм дүгнэлт хийжээ.  Ийнхүү дараа нь халдвар амны хөндийгөөс бүх биеэр тардаг байна.

 

Амаар дамжин халдварлахад вирус тэр даруй уушги руу чиглэх аюул ихсэж, ханиах юм уу ярих үед ойр орчмын хүмүүс халдвар авах магадлал ихэсдэг байна.

 

Ийм болохоор амны хаалт нь халдвар аманд орох юмуу цааш тархахад саад хийдэг хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ