Коронавирусээс "хамгаалагдсан" хүмүүс гэж байдаг
Халдвартай хүмүүстэй удаа дараа харьцаж байсан ч "COVID-19"-өөр өвчилдөггүй бүлэг хүмүүс дэлхийд байдаг гэж Оросын ШУА-ийн академич Арег Тотолян “Эрүүл нийгэм 2020” форумын “COVID-19 цар тахал: орчин үеийн шинжлэх ухааны сорилт” чуулган дээр мэдэгдэв. Гэвч энэхүү “хамгаалалт” юутай холбоотой нь хараахан тодорхойгүй байгаа юм гэж тэрээр хэлсэн байна.
“Энэхүү эсэргүүцлийн биомаркер ямар болохыг бид хараахан томъёолж чадахгүй байгаа ч нэг өвчтөн төдийгүй, вирус тараагч болж буй олон өвчтөнтэй удаа дараа харьцахдаа огт өвчилдөггүй тодорхой бүлэг хүмүүс байдаг" гэж Тотолян хэлжээ.
"Эдгээр хүмүүсийн вирусийг ийнхүү эсэргүүцдэг чадвар нь тэд урьдчилан сэргийлэх бүхий л дүрэм журмыг мөрдөж, хувийн хамгаалалтын хэрэгслийг хэрхэн хэрэглэж байгаагаар тайлбарлах аргагүй юм" гэж академич онцлон тэмдэглэсэн байна.
Түүнчлэн коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүсийн заримд нь гурван сарын дараа эсрэг биет илэрдэггүй юм. Гэвч энэ нь тэдэнд дархлаа байхгүй гэсэн үг биш хэмээн академич онцлон тэмдэглэжээ. “Энэ нь бидэнд байгаа тест-систем тэднээс эсрэг биетүүд илрүүлэхгүй байгаа хэрэг” гэж тэрээр тодруулан тайлбарлажээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ