Дэлхий даяар халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрсөн долоо хоногт дэлхийд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Дэлхийд аравдугаар сарын 19-25-ны хооронд "COVID-19"-ийн 2 сая 884 мянга 604 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын улмаас 39 мянга 712 хүн нас баржээ. Өмнөх долоо хоногтой харьцуулвал батлагдсан халдварын тоо 16%, нас баралт 8%-иар нэмэгдсэнийг ДЭМБ-ын төлөөлөгчид мэдээлсэн байна.
Халдварын хамгийн олон тохиолдол Европын нутагт (1,335,914) түүнчилэн Хойд болон Өмнөд Америкт (884,318) бүртгэгджээ.
Орост амны хаалт заавал зүүх горимд шилжсэн нь коронавирусийн эпидемиологийн байдал сөргөөр даамжрах эрсдэл байгаатай холбоотойг холбогдох албаны төлөөлөгч өмнө нь мэдээлсэн юм. ОХУ-д хоногт COVID-19-ийн 16,550 тохиолдол илэрч, 320 хүн нас барсан нь цар тахал дэгдсэнээс хойшхи хамгийн дээд үзүүлэлт болж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ