Амны хаалтны оронд ороолт хэрэглэх нь аюултай

Эмнэлгийн нэг удаагийн амны хаалтны оронд хүзүүний ороолт хэрэглэх нь осолтой. Учир нь ороолт бол вирусийг тогтоон барихад тусалдаггүй, харин ч удаан хугацаагаар зүүвэл вирус үржих таатай орчин бүрдүүлдэг юм. Москвагийн 210 дугаар поликлиникийн эмч Елена Астраханцева ингэж тайлбарласныг “Москва” агентлаг уламжилжээ.

 

Вирусээс хамгаалахын тулд нэг удаагийн амны хаалт зүүж, бээлий өмсөх хэрэгтэй гэж тэрээр тодруулан тайлбарласан байна. Харин хөнгөн болон салхины хүрэм өмссөн үед  хүзүүгээ дулаан байлгахын тулд хүзүүний ороолт болон алчуур заавал зүүх хэрэгтэй гэж хэлжээ.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ