COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүс 10 насаар хөгширдөг
Энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүс ойролцоогоор 10 насаар хөгширдөг гэсэн дүгнэлтийг мэргэжилтнүүд хийжээ. COVID-19-өөр өвчилж эдгэрсэн хүмүүст оюуны чадамж буурах явдал ажиглагдаж болохыг Британийн эрдэмтэд илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд тус орны 84 мянга гаруй хүнд ой санамж болон танин мэдэхүйн чадвар аль хэр байгааг шинжилж, зохих дүгнэлтийг хийжээ.
Эрдэмтдийн хэлснээр, гарсан үр дүнг “Great British Intelligence Test” төслийн дүнтэй харьцуулсныг medRxiv портал уламжилсан байна.
Мэргэжилтнүүд судалгаа хийхдээ нас, хүйс, боловсролын түвшин, үйл ажиллагааны хүрээг харгалзан үзжээ. Ингэснээр коронавирусээр хүнд өвчилсөн хүмүүс Их Британийн оршин суугчдын 65%-ийнх нь оюуны чадамжаас дутуу байсан байна.
Эх бичвэр болон үгийн утгыг ойлгох даалгаварт өвчин хамгийн их нөлөөлж байсныг эрдэмтэд бүртгэж авчээ. Гэхдээ судалгаанд оролцогчид тоо санах, орон зайн санамж болон сэтгэл хөдлөлийг ойлгох тестийг маш сайн гүйцэтгэж байсан аж.
Ийнхүү коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүст “танин мэдэхүйн болон гүйцэтгэх үйлдлийн олон талын асуудал” илт ажиглагддаг тухай таамаглалыг энэхүү судалгаа харуулжээ. Коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүс ойролцоогоор 10 насаар хөгширсөн мэт сэтгэгдэл мэргэжилтнүүдэд төрж байсан аж.
Үс унах, удаан хугацааны туршид амьсгаадах, бие сулдайх нь коронавирусээр өвчилж эдгэрсэн хүмүүст ажиглагдаж болохыг өмнө нь мэдээлж байсан юм. Японы эрүүл мэнд, анагаах ухааны үндэсний төвийн эрдэмтэд ийм дүгнэлт хийжээ.
COVID-19-өөр өвчилж эдгэрсэн эмэгтэйчүүд хөхний сүүгээрээ дамжуулан эсрэг биетийг хүүхдүүддээ өгч болдогийг эрдэмтэд бас илрүүлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ