Сарын сүүлийн хагаст соронзон шуурга эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж мэднэ
2020 оны аравдугаар сарын сүүлийн хагаст эрчимтэй соронзон шуурга дахин хүлээж байна. Үүний үр дагаврыг бууруулахын тулд зарим арга хэмжээ авбал зохино. Биеийн ачааллыг бууруулж, хоол тэжээлийг зохицуулж, ус болон ургамлын цай ахиу уух хэрэгтэй гэнэ.
Аравдугаар сарын сүүлийн хагаст архаг хууч өвчтэй хүмүүс, түүнчилэн цаг агаарын байдлаас хамааралтай хүмүүсийн хувьд амаргүй байх гэнэ. Аравдугаар сарын 21-нээс 29-нд соронзон шуурга эрчимжинэ хэмээн эрдэмтэд таамаглаж байна. Аравдугаар сарын 22,23, 24-ний өдөр хамгийн хэцүү байх ажээ. Чухамхүү энэ өдрүүдэд соронзон шуурга оргил цэгтээ хүрэх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ