Ямар бүлгийн цустай хүн коронавируст илүү өртдөг вэ?
"Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст коронавирусийн халдвар авах эрсдэл бага байдаг бөгөөд өвчний явц хүнд байх эсэх нь цусны бүлгээс шалтгаалдаг" гэж “Blood Advances” сэтгүүлд бичжээ.
Данийн шинжээчид CoViD-19-ийн шинжилгээ хийлгэсэн 473 мянга гаруй хүний хариуг харьцуулж үзсэн байна. Шинжилгээ нь эерэг гарсан хүмүүсийн дунд нэгдүгээр бүлгийн цустай өвчтөн цөөн байжээ. Эрдэмтэд үүнийг нэгдүгээр бүлгийн цусанд вирусийг бие махбодид нэвтрүүлдэг эритроцитын (улаан эсийн) эсрэг биетүүд байдаггүйтэй холбон тайлбарлаж байна.
Харин хоёрдугаар бүлгийн цустай хүмүүс коронавирусээс үүдэлтэй хүндрэлээр нас барах нь олон байдгийг өмнө нь Хятад, АНУ, Иранд хийсэн судалгаа харуулжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ