ДЭМБ: Коронавирусээр нас барах эрсдэл улам нэмэгдэнэ

Дэлхийд SARS-CoV-2 коронавирусийн тархалт газар авч байгаа нь энэ өвчнөөр нас барах тохиолдлыг улам ихэсгэнэ. ДЭМБ-ын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Сумья Сваминатан хэрэг явдал цаашид ийм байдлаар өрнөнө хэмээн таамаглаж байгааг Ройтерс агентлаг уламжилжээ.

 

Нас баралтын өсөлт нь өвчлөлийн өсөлтөөс ямагт хоёр долоо хоногоор хоцордгыг тэрээр сануулсан байна. “Бид өдөрт ойролцоогоор 5000 хүнээ алдаж байна. Тиймээс бид нас баралтын тоо буурч байна хэмээн баярлах цаг болоогүй” гэж Сваминатан онцлон тэмдэглэсэн байна.

 

Ройтерс агентлагийн  мэдээлснээр, одоо дэлхийд 38 сая гаруй хүн халдвар авч, 1 сая гаруй хүн нас бараад байна.

 

ДЭМБ-ын онц байдлын хөтөлбөрийн захирал Майкл Райан коронавирусээр нас барж буй хүний тоонд эргэлзэж буйгаа илэрхийлснийг есдүгээр сарын сүүлчээр мэдээлж байсан юм. Нас баралтын албан ёсны тоо бодит үзүүлэлтээс доогуур байгаа болов уу хэмээн тэрээр үзжээ.

 


Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ