Жирэмсэн хүн коронавирусийн халдвар авбал урагт хүндрэл "үүснэ"
Жирэмсний хожуу үед коронавирусийн халдвар авсан нөхцөлд урагт хүндрэл үүсэх магадлал бараг байхгүй. Оросын Эрүүл мэндийн яамны нөхөн үржихүйн орон тооны бус тэргүүлэх мэргэжилтэн Олег Аполихин ингэж мэдэгджээ. РИА Новости агентлаг энэ тухай мэдээлсэн байна.
Ийм тохиолдолд бие махбодь халдвартай харилцан үйлчлэлцдэг гэж тэрээр онцлон тэмдэглэжээ. Тэрээр "COVID-19 жирэмсэн эмэгтэйн үр зулбалтыг өдөөж болох юм" гэж өмнө нь хэлж байсан юм. Үүнээс гадна, вирус нь эр хүний нөхөн үржихүйд ч нөлөөлдөг байна. Тухайлбал, зарим эр эс өөр хоорондоо юмуу үрийн бусад бүрдэл хэсэгтэй наалдан нийлж болох бөгөөд үүнээс болж хөдлөж чадахгүй, өндгөн эсэнд үр тогтоож чадахгүй болсноор энэ нь ирээдүйн хүүхдэд бас нөлөөлж мэдэх гэнэ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ