Сэтгүүлчид Орос, Хятадад цохилт өгөх АНУ-ын алгоритмыг дэлгэжээ

Америкийн C4ISRNET сайтын сэтгүүлчид Орос, Хятадад цохилт өгөх АНУ-ын алгоритмыг дэлгэсэн байна.

 

Энэ нь эсрэг талын байрлалуудад оновчтой цохилт өгөхийн тулд сансрын хиймэл дагуул болон хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг америкийн армид олгох “Project Convergence” тактикийг хэлж байгаа аж. Тухайлбал, нам тойрог замын хиймэл дагуулууд байлдааны талбарын зургийг өгч, ингэсний дараа өгөгдөхүүн газрын дүн шинжилгээний “Tactical Intelligence Targeting Access Node” станцад очиж, үүнд хиймэл оюун ухаан боловсруулалт хийх аж.

 

“ИИ” систем нь дайсны байрлал байгаа газрын тухай мэдээлэл өгч, түүний координатыг “Tactical Assault Ki” системд явуулна. Дараа нь бас нэг механизм тодорхой байнд тохирох зэвсгийн төрлийг сонгож, сүүлд нь зэвсэглэлийн систем юмуу цэргийнхэн уг даалгаврыг гүйцэтгэх ажээ. 




Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ