Сарьсан багваахай коронавируст "буруугүй" гэв

SARS-CoV-2 өмнө нь сарьсан багваахайнаас хүнд халдварлаж байжээ хэмээн эрдэмтэд таамаглаж, олон хүн энэ амьтнаас  жийрхэх болсон билээ. Цар тахлыг эхлүүлсэн аюулт өвчнийг тараагч гэх энэ хөхтний тухай яриаг судлаачид шалгасныг хэвлэлд мэдээлжээ.

 

Дэлхийд сарьсан багваахайн шинжээчид энэ амьтныг дэмжсэн кампанит ажлыг явуулж эхэлжээ. Францын судалгааны “Cirad” хүрээлэнгийн мэргэжилтэн доктор Бургарель сарьсан багваахай амьдардаг агуйнуудыг судласныг Би-би-си мэдээлсэн байна.

 

Тэрээр мэргэжил нэгтнүүдийнхээ хамт шинэ вирусийг судлахаар энэ амьтны ялгадасны дээжийг цуглуулжээ. Шинэ өвчин гарсан тохиолдолд түргэн шуурхай ажиллахын тулд  байж болох эмгэг генийг мэдэх нь чухал гэж тэд хэлсэн байна.

 

Дэлхийн эрдэмтэд SARS-CoV-2-ын гарал үүслийг яг тогтоогоогүй байгаа юм. Вирус сарьсан багваахайнаас хүнд халдварласан гэж зарим нь үзэх хандлагатай байгаа билээ. Гэвч онгон байгальд өөрөөр нөлөөлдөг нь асуудлын нэг гол сэжим болжээ. 

 

Сарьсан багваахай нь шавьж тэжээлтэн юм. Энэ амьтны ачаар АНУ-ын фермерүүд ургац алдалтыг бууруулснаар жил бүр  бараг 250 сая ам.доллар хэмнэдэг байна. Түүнчлэн зарим төрлийн энэ амьтан хөдөө аж ахуйд үнэлж баршгүй тус хүргэдэг аж.  Энэ амьтад  модны үрийг зөөвөрлөн тарааж, бас шимэгч шавьжуудыг устгадаг байна.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ