Коронавирус гэнэт алга болох магадлалтай юу?

"Коронавирус 2000-аад оны эхэнд уушгины цочмог халтай үрэвсэл үүсгэгчийн адилаар гэнэт алга болж чадахгүй бөгөөд улирлын шинжтэй амьсгалын замын вирусийн хурц халдвар үүсгэдэг бичил биетүүдийн нэг болж магадгүй юм" гэж Сеченевийн нэрэмжит Москвагийн улсын нэгдүгээр анагаах ухааны их сургуулийн эпидемиологи, харьцуулсан анагаах ухааны тэнхимийн эрхлэгч Николай Брико ярьжээ.

 

2009-2010 онд цар тахал дэгдээсэн томуугийн вирус мөн адил ингэж өөрчлөгдсөнийг тэрээр тэмдэглэсэн байна. Брико COVID-19-ийн өвчлөл гэнэт ихсэж байгааг бас тайлбарлажээ. Тэрээр өвчлөл ихсэж байгааг хувь хүний биеийн онцлог, түүнчлэн хүний биед орсон вирусийн тоо болон халдварын эх үүсгэвэртэй хавьтсан хэмжээтэй холбон үзэж байна.

 

Ажлын байр, нийтийн тээвэр дэхь хавьтлын хэмжээ эрс нэмэгдсэнээр өвчин үүсгэгч нь “агаар дуслын болон хавьтлын замаар” дамжих магадлалыг эрс ихэсгэдэг байна. “Амны хаалт зүүх горимыг эс сахиж, хоорондын зай барихгүй байгаа нь өвчин үүсгэгч агаар дуслын болон хавьтлын замаар дамжих эрсдэлийг мэдэгдэхүйц ихэсгэсэн юм” гэж эрдэмтэн онцлон тайлбарлажээ.

 

Коронавирус хүний арьсан дээр ес хүртэл цаг байж болохыг японы эрдэмтэд өмнө нь тогтоосон юм. Энэ вирус бусад вирусээс илүү удаан хугацаагаар идэвхитэй хэвээр байдаг аж.

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ