Билл Гейтс коронавирусийг устгах цорын ганц аргыг нэрлэжээ

"Коронавирусийг маш үр дүнтэй вакцины тусламжтайгаар л дийлж болно" гэж буяны үйлстэн, ДЭМБ-ыг гол ивээн тэтгэгчдийн нэг Билл Гейтс мэдэгджээ. “Бүх хүнд хүртээмжтэй бэлдмэл гаргаж авах нь хэвийн амьдралд бүрэн буцаж орох цорын ганц зам юм. Ингэх нь дэлхийн хэмжээнд өвчнийг ялах боломж олгоно” гэж тэрээр NBC сувгийн нэвтрүүлгээр ярьсан байна.

 

2008 оны зургаадугаар сарыг хүртэл Гейтс “Microsoft” корпорацын тэргүүн байсан бол дараа нь ажлаасаа хөндийрч, олсон мөнгөө буяны үйлсэд зориулахаар шийдсэн юм. Тэрээр гэргий Мелиндагийн хамт сан байгуулж, уг сан COVID-19-тэй тэмцэхэд олон зуун сая доллар хандивлажээ.

 

Цар тахал 2022 онд байхгүй болно гэж Гейтс өмнө нь таамаглаж байсан юм. "Энэ нь хамгийн өөдрөг хувилбар. Дэлхий даяар халдвар тархах үзүүлэлтийг зогсоох нь хамгийн гол нөхцөл мөн. Ингэхийн тулд вакцин хэрэгтэй” гэж тэрбумтан хэлсэн байна.

 

Тэрээр дэлхийн бүх хүнд тарилга хийхийг хүсч байгаа нь ганцхан тариагаар л асуудлыг шийдэх аргагүй хэмээн үзэж буй хүмүүст тодорхой асуудал үүсгэж байгаа билээ. Улирлын шинжтэй томуугийн вакцин ч тэр бүр тус болдогггүй, учир нь жил бүр өөр өөр штамм гарч ирдэг. Дашрамд дурдахад, Гейтс тариа хийх нэрийдлээр манай гарагийн бүх хүн амыг “чипжүүлэх”-ийг л хүсч байгаа гэж хуйвалдааны онолынхон үздэг байна. 

 


Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ