Дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна

Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн холбооны (World Federation for Mental Health) санаачилгаар энэ өдрийг 1992 оноос эхлэн дэлхий даяараа жил болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 

 

ДЭМБ өдгөө сэтгэл мэдрэлийн өвчнөөр 450 сая хүн өвчилсөн байгаад анхаарлаа хандуулахыг дэлхий нийтэд уриалж байна. Европын орнуудад долоон хүн бүрийн нэг нь сэтгэлийн хямрал, сэтгэцийн гажиг болон архинд донтсон өвчтэй байдаг аж. Тийм ч учраас дэлхийн сэтгэцийн эрүүл мэндийн өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь альцгеймерийн өвчин, сэтгэлийн хямрал, сэтгэцийн гажиг, хар тамхины хамаарал, унах тусах өвчин, ухаан санааны хомсдол зэрэг өвчний эсрэг тэмцэхэд чиглэгддэг байна. 

 

Манай улсад мөн сэтгэц, мэдрэлийн өвчтэй хүмүүс багагүй бий. Монголд сэтгэцийн өвчтэй 22 мянга гаруй хүн байнгын эмчийн хяналтад байдаг гэсэн тоо баримт байдаг.

 


Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ