Худалдааны салбарын нийт борлуулалт 1.8 их наяд төгрөгөөр буурчээ
Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 8 сард 13.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.8 (11.9%) их наяд төгрөгөөр, өмнөх сараас 51.5 (2.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 8 сард 40.8 хувь нь бөөний худалдаа, 59.2 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна.
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 8 сард 8.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 (12.4%) их наяд төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 5.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 690.4 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ.
Худалдааны салбарын нийт борлуулалтын 82.9 хувь нь Улаанбаатар хотод ногдож байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ