Кузьмин: Владимир Зеленский Украинчуудыг мэхэлсэн
"Украины ерөнхийлөгч Владимир Зеленский болон түүний баг сонгуулийн өмнөх амлалтаа умартсанаар Украинчуудыг мэхэллээ" гэж “Сөрөг хөтөлбөр–Амьдралын төлөө” намаас сонгогдсон Радын депутат Ренат Кузьмин телевизийн “112 Украина” сувгийн нэвтрүүлгээр мэдэгджээ.
Депутат Украины сонгуулийг “хурим” болон “эхнэрийн мэхлэлт”-тэй зүйрлэсэн байна. Ирээдүйн гэргийнхээ үнэнч гэдэгт итгэлгүй байгаа хархүүгийн адилаар сонгогч сонголт хийхдээ алдахгүй байж, ард түмнийг мэхлэхгүй засаглалын төлөө санал өгөх нь чухал гэж депутат хэлсэн байна.
“Энэ удаа ерөнхийлөгч Зеленский болон түүний багийнхан бид бүхнийг мэхлэж дөнгөснийг хэлэх хэрэгтэй. Тэд Донбасст дайныг дуусгавар болгохоор бидэнд амлаж, хүчээр украинчлахыг зогсоож, тарифыг бууруулахаар бидэнд амлаж байсан. Гэтэл тэд биднийг хуурчихлаа” гэж Кузьмин цохон заажээ.
"Украины одоогийн удирдагч дайныг зогсоохоор өөрийн биеэр амлаж, үүнийг түргэн зуур, амархан хийж чадна хэмээн нотлож байсан ч тэрээр хэлсэн үгэндээ хүрсэнгүй" гэж Кузмин онцлон тэмдэглэсэн байна. Парламентын гишүүн үүнийг урвалт хэмээн тодорхойлжээ.
“Тэр биднийг мэхлэснээр, үнэндээ биднээс урван тэрсэллээ. Энэ урван тэрслэлтээс ерөнхийлөгч Зеленскийн баг дайны багийн нам болж байгаа тэр цагийн тоолол эхлэж байна” гэж Кузьмин мэдэгджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ