Тэтгэврээрээ амьдрахад хамгийн таатай орнуудыг нэрлэжээ
Францын томоохон банкнууд нэгэн судалгаа явуулж, тэтгэвэрт гарсны дараа амьдрахад хамгийн таатай орнуудыг нэрлэсэн байна.
Bloomberg агентлагийн мэдээлснээр, эхний байранд Исланд оржээ. Дараа нь Швейцар, Норвеги бичигдэж, эхний тавд Ирланд, Нидерланд багтсан байна. АНУ 16 дугаар байранд жагсаж, Орос улс жагсаалтын сүүлийг мушигаж, 44-т бичигджээ.
Судалгаа явуулсан хүмүүсийн хэлснээр, тэд ингэж байр эзлүүлэхдээ иргэдийн санхүүгийн аюулгүй байдлын түвшин, амьдралын боломж бололцоог харгалзан үзсэн байна. Энэ жил тэтгэврийн насныхны санхүү, тайван аж төрөх боломж эдийн засгийн хямрал дэгдээсэн коронавирусийн цар тахлаас болоод буурсныг шинжээчид хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ