Чөлөөт бөхийн спортоос тав дахь ардын багш төрлөө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир өнөөдөр Төрийн ордонд Монгол Улсын ардын багш цол тэмдэгээ гардан авлаа.


Тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь ардын багш болж байна. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар ардын багш цол хүртэж байв.


Хуучнаар “Хөдөлмөр” нийгэмлэг, “Аварга” Биеийн тамирын дээд сургуульд олон зуун шавь бэлдсэн түүний шавь нараас хөдөлмөрийн баатар З.Ойдов, Д.Цэрэнтогтох болон 20-иад гавьяат тамирчин төрөн гарсан билээ. Х.Намшир багшид Монгол чөлөөт бөхийн холбоо болон чөлөөт бөхийн спорт сонирхогчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхчүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх, урт удаан наслахын ерөөл өргөе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ