Олимпийн анхны мандатыг музейд хандивлажээ
Монгол Улс түүхэндээ анх удаа “Иннсбрук-1964” өвлийн IX олимпийн наадамд гүйлтийн тэшүүр, биатлон, гүйлтийн цанын төрлөөр 13 тамирчин бүхий багийг Австри улс руу илгээжээ.
Энэхүү наадамд анхны олимпийн мандат буюу “Accreditation card” хүлээн авч, олимпод оролцох эрхээ баталгаажуулсныг илтгэх ховор бичиг баримтыг тэшүүрийн гавъяат тамирчин Лувсаншаравын Цэнд олимпийн музейд хандивласан байна.
Олимпийн анхны мандатыг (ID Card) манай талаас МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Ядамсүрэн, гадаад харилцаа эрхэлсэн нарийн бичгийн дарга (ерөнхий гэдэг нэрийг хэрэглэдэггүй байж) Гомбосүрэн нар албан ёсоор батламжлан гарын үсгээ зуржээ.
56 жилийн тэртээ анхны олимпод оролцсон тэшүүрчин Л.Цэндийн #01487 тоот мандаат. Дашрамд дурьдахад Л.Цэнд 1964, 1968, 1972 оны гурван удаа цагаан олимпийн нээлтийн ёслолд төрийнхөө далбааг мандуулсан тамирчин юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ