Эрдэмтэд урт наслахад тустай бүтээгдэхүүнийг нэрлэжээ

Британийн эрдэмтэд урт наслахад тустай бүтээгдэхүүнийг нэрлэсэн байна. Энэ нь йогурт, самар, жимс жимсгэнэ гэж “Экспресс” сонинд бичжээ. Эдгээр бүтээгдэхүүн нь эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхээс зайлсхийх боломж олгоно гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хоол тэжээлийг зохицуулснаар хүн урт наслах боломжтой ажээ.

 

Хоол тэжээлдээ бүхэл үрийн бүтээгдэхүүн, загасны мах, далайн бүтээгдэхүүн байнга оруулж байх хэрэгтэй гэж эрдэмтэд онцолжээ. Хоолны дэглэм барихын зэрэгцээ биеийн тогтмол ачаалал авч байхыг зөвлөжээ.

 

Өмнө нь Оросын Самар хотын эмчилгээний хоолны эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, анагаахын шинжлэх ухааны доктор Михаил Гинзбург залуу насыг уртасгаж чадах таван бүтээгдэхүүнийг нэрлэсэн юм. Тэрээр хоол ундандаа ногоон цай оруулж байхыг зөвлөсөн бөгөөд учир нь энэ цай хөгширөх үйл явцыг удаашруулж, бие махбодийг залуужуулдаг байна. Тэрээр өдөр бүр цайны аягаар хоёроос гурван удаа ногоон цай ууж байх хэрэгтэй гэж зөвлөжээ.  Залуужуулдаг бүтээгдэхүүний жагсаалтад оливийн тос, маалингын үр болон загасны мах бас оржээ. Үүнээс гадна, сахар нэмэлгүйгээр гашуун шоколад идэж байхыг Гинзбург зөвлөсөн байна.

 


Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ