Япон улс саран дээр үйлдвэр барина

Японы агаар, сансрын судалгааны агентлаг саран дээр бүрэн хэмжээний үйлдвэр барихаар төлөвлөж байна. 2035 онд ажиллаж эхлэх уг үйлдвэр нь устөрөгчийн түлш үйлдвэрлэх ажээ.

 

Үйлдвэрийг дэлхийн дагуулын өмнөд туйлын ойролцоо, одоо хэд хэдэн эрдэмтний таамаглаж буйгаар ус, хүчилтөрөгч болон устөрөгч гаргаж авах мөсний давхарга байж болох тэр газарт барихаар төлөвлөж байна.

 

Харин устөрөгч нь сараар болон дэлхийн дагуул, сансрын станцын хооронд шилжин явахад хэрэгтэй байж болох гэнэ. “Энэ төслийг хэрэгжүүлснээр сар болон сансар огторгуйг эзэмших ажлыг түргэсгэхэд тусална” гэж Киодо агентлаг иш татан дурдсан байна.

 

Энэхүү үйлдвэрийг барьснаар сар руу түлш тээвэрлэх зардал мэдэгдэхүйц буурч болох юм.  

 


Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ