The Diplomat: Төв Азийн орнууд Хятадын нөлөөнөөс хэзээ ч ангижирч чадахгүй

Хятад улс Төв Азид итгэлийн ноцтой хомсдолтой тулгарч байна. Америкийн “The Diplomat сэтгүүлд нийтлэгдсэн Варшини Сридхарын өгүүлэлд ингэж бичжээ. Тодорхой утгаар Төв Азийн орнууд Орос, Хятадын эдийн засгийн нөлөөнөөс бүрэн ангижирч хэзээ ч чадахгүй, энэ хоёр том гүрэнтэй харилцахдаа тэнцвэрийг барихад хүрнэ гэж зохиогч тэмдэглэжээ.

 

Нэг талаас, Төв Азийн улсууд Хятадын тусламжийн нуранги элсэнд шигдсэн юм. Нөгөө талаас, гүн гүнзгий үндэстэй харилцаа Оросоос туйлын хараат болгож байгаа билээ. Жишээлбэл, 2019 онд ОХУ-д ажил эрхлэхээр ирсэн 4,5 сая хүний 3,4 сая нь Төв Азиас иржээ. Тэдний мөнгөн гуйвуулга нь Төв Азийн орнуудын хувьд эдийн засгийн нэг ёсны аврах цагираг болж, Тажикистан, Кыргызстан улс хөдөлмөрийн цагаачдын мөнгөн гуйвуулгаас илүү хамаардаг эдийн засгийн жагсаалтад орж байна.

 

Гэхдээ олон нийтийн санаа бодол нь Төв Азийн орнуудын эрх баригчдын “хятадын эсрэг санаа бодлоос” эрс ялгардаг юм. Казахстанд хүмүүс ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн санаачлагын хүрээнд байгуулахаар төлөвлөж байгаа хятадын үйлдвэрүүдийг эсэргүүцдэг байна.

 

Олон нийтийн сэтгэл түгшлийн үндэс нь хоёр хүчин зүйл болж байна. Нэгдүгээрт, энэ нь Хятад улс Казахстаныг экологи  бохирдуулж буй хятадын үйлдвэрүүдийн хаягдлын цэг болгохыг хүсч байна гэсэн айдас юм.  Хоёрдугаарт,  нутгийн цөөн тооны оршин суугч л  ажил олж хийж чадаж байгаа бөгөөд олон төсөл хэрэгжүүлж  буй хятадын компаниуд өөрийн ажилчдыг оруулж ирэхийг илүүд үздэгт дургүйцэж буй явдал юм. Төв Азийн орнуудын удирдагчид ажлын байр болон иргэдийн хувийн орон зайг ашигтай хөрөнгө оруулалтаар зугуухан сольж байна хэмээн эмээж  байгаа юм.

 

Ингэснээр, Хятад улс Төв Азид итгэлийн ноцтой хомсдолтой тулгарч, энэ бүс нутгийн оршин суугчдын Оростой тогтоосон таатай харилцаа болон оросын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн идэвхитэй оролцоо уг байдлыг улам гүнзгийрүүлж байна. Хэрвээ эдийн засгийн харилцааг  бэхжүүлэхтэй холбоотой олон нийтийн санаа бодлын тухай ярих юм бол Хятад улс Оросоос ихээхэн хоцорч байгааг саяхан Вильсоны төвөөс явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Хятад, Оросыг олон нийт хэрхэн үзэж байгаа ялгааг Казахстан, Кыргызстаны жишээнээс харж болно.

 

Туркменистан болон Узбекистанд л хүн ам Дундад улсад харьцангуй гайгүй ханддаг. Энэ хоёр орон Хятадтай шууд хиллэдэггүйг тэмдэглэвэл зохино. Казахстан, Кыргызстан болон Тажикистаны тухайд Хятадад хандах олон нийтийн сөрөг хандлага тухайлбал, хятадууд бусдын нутаг дэвсгэрийг  булааж авахаар санаархаж байдагтай холбоотой аж.

 

Одоо хоёр зүйлийг дурдаж болно гэж Сридхар бичсэн байна. Нэгдүгээрт,  Төв Азид Хятад, Оросын түншлэл нь энэ тухай ярьж байдагчлан тийм ч эрчимтэй биш юм. Энэ хоёр гүрний эдийн засгийн чадавхийн тэгш бус байдал нь тэднийг өрсөлдөхөд ер хүргэх албагүй ч,  энэ нь хамтын төслүүд хэрэгжүүлэх ажлыг үнэхээр удаашруулж байна.

 

“Хоёрдугаарт, Төв Азид өрнөж буй том тоглоомд ганцхан ялагч байх нь юу л бол. Олонхи тохиолдолд Төв Азитай Хятадын эдийн засгийн харилцаа бэхжиж байгаа нь аль нэг орноос хэт хараат байдалтай байхаас зайлсхийх гэсэн энэ бүс нутгийн оролдлогыг олж харахад саад болж байна.  Энэ бүс нутаг дахь орос-хятадын хамтын ажиллагааны ирээдүй нь зөвхөн ОХУ, БНХАУ-ын ашиг сонирхлоор хязгаарлагдахгүй. Ийнхүү коронавирусийн дараах дэлхий ертөнцөд тэдгээрийн гурван талын эдийн засгийн харилцааг илүү өргөжүүлэх үйл явцад ихээхэн өөрчлөлт гарна” хэмээн зохиогч бичжээ.

 


Б.Атар

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ