ДЭМБ коронавирус үүссэн нөхцөл байдлыг шалгана

Их Британи Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг (ДЭМБ) санхүүжүүлэхэд гаргадаг мөнгөө гуравны нэгээр нэмэгдүүлнэ. Нэгдсэн вант улс учир холбогдлоороо Билл, Мелинда Гейтс нарын буяны сан, түүнчилэн АНУ-ын дараа ДЭМБ-ыг санхүүжүүлдэг  гурав дахь ивээн тэтгэгч болно гэж тус орны засгийн газраас  мэдэгджээ. Энэ мөнгийг тухайлбал,  коронавирус хэрхэн үүссэн нөхцөл байдлыг шалгахад зориулах гэнэ. 

Энэ хооронд ДЭМБ коронавирусийн гарал үүслийн  тухай нууцлаг онолыг шулуухан эсэргүүцэж байгаа юм. 

“ДЭМБ шинжлэх ухаан, баримтад итгэдэг. Вирус хятадын лабораториас гарсан гэж хэн нэг нь хэлдэг. Гэвч бидний тухайд гэвэл, вирус жам ёсоороо бий болсон гэдгийг одоогоор бидний уншиж танилцсан бүх нийтлэл харуулж байна” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Тедрос Адхан Гебрейесус хэлж байна. 

Японы шинэ ерөнхий сайд  бас өөдрөг санаа бодлын жишээ болж байна. Зуны олимпийн наадам 2021 онд болно хэмээн Ёсихидэ Суга ёс төртэй амласан юм. 

“Ноён дарга аа, хүн төрөлхтөн цар тахлыг ялж дийлсний нотолгоо болгон ирэх оны зун Япон Олимпийн болон Параолимпийн наадмыг хүлээн авах шийдвэр төгс байна. Аюулгүй, найдвартай уралдаан тэмцээн дээр Танд баяр хүргэхийн тулд миний бие цаашид бүхий л хүч чармайлтаа тавина” гэж Японы ерөнхий сайд мэдэгдсэн юм. 

Африкийн Зимбабве улсад ч баярлах нэгэн шалтаг гарч, долоо хоногийн хугацаанд энэ оронд коронавирусээр нэг ч хүн нас бараагүй байна. Тус орны эрх баригчид хязгаарлалтын арга хэмжээг зогсоож, ойрын үед хэвийн амьдралд эргэж орохоор бэлтгэж байгаа ажээ. 

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ