Эрдэмтэд коронавирус халдварлах гол хүчин зүйлийг нэрлэжээ

Агаар дахь чийгний уурших хурд нь коронавирусийн халдвар дамжих гол хүчин зүйл мөн гэдгийг эрдэмтэд илрүүлжээ. Энэ талаар EurekAlert сайтад бичсэн байна. 

 

Шинжээчид онолын загварчлал болон гидродинамикийн туршилтыг үндэслэн, вирусийн эгэл бөөмсүүд агуулагддаг шүлсний дусал тархахад чийг, салхины хурд болон температур хэрхэн нөлөөлдөгийг судлажээ.

 

“Өндөр температур болон харьцангуй бага чийгшил нь бохирдсон шүлсний дусал түргэн ууршихад хүргэж, улмаар вирусийн амьдрах чадварыг үлэмжхэн бууруулдагийг бид олж мэдлээ” гэж судлаач Талиб Дбоук тэмдэглэжээ. Үүнээс гадна, шилжих орон зай болон дуслын бөөгнөрөл нь өндөр температур болон харьцангуй их чийгшлийн нөхцөлд ч их байсныг эрдэмтэд дурдсан байна.

 

Судлаачдын хэлснээр, дэлхийн хүн ам шигүү оршин суудгаас халуун, чийглэг уур амьсгалтай янз бүрийн хотод долоон сарын туршид цар тахал яагаад ихэссэнийг тэдний олж авсан мэдээ баримт харуулж байгаа ажээ.

 

Мөн ирэх таван жилд COVID-19-ийн цар тахал цаашид хэрхэх дөрвөн хувилбарыг гаргасан АНУ-ын Принстоны их сургуулийн эрдэмтдийн туршилт тодорхой болжээ. Сүргийн дархлаа тогтох нь вирусийг тогтоон барих нэн чухал хүчин зүйл байхыг тэд тэмдэглэсэн байна.

 

COVID-19 нь ханиад томуунаас илүү аюултай учир, энэ өвчнөөр нас барах хүний тоо ноцтой хэмжээнд хүрч болохыг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тавдугаар сар мэдээлж байсан юм.

 

Испанийн эрдэмтэд коронавирусийн бас нэг гарцаагүй шинж тэмдгийг илрүүлжээ. Тэдний хэлснээр, шинэ халдвар авсан өвчтөнүүдийн хэлний үзүүрт улаан юмуу цагаан өнгийн жижигхэн биржрүү гардаг байна. Судалгаанд дунд хэрийн болон ахмад настай өвчтөнүүд хамрагджээ. Ингэхдээ тэдний 58% нь эмэгтэйчүүд байсан ажээ.


Британийн эрдэмтэд Испанийн мэргэжил нэгтнүүдийнхээ судалгааны дүнг дэмжжээ. Хүүхдүүдэд ч ийм биржрүү байнга шахуу гардаг хэмээн тэд үзэж байна. Бас заримдаа энэ нь хүүхдэд COVID-19-ийн цорын ганц шинж тэмдэг байдаг байж болох аж.



Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ