Сергей Бондарчукийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна
“Дайн ба энх” киногоороо 1959 онд “Оскар” гардсан Сергей Бондарчукийн мэндэлсний 100 жилийн ой энэ өдөр тохиож байна.
Ростовын урлагийн коллежид жүжигчний мэргэжил эзэмшиж, Улаан армийн театрт ажиллаж байсан энэ эрхэмийн намтарт 1942-1946 он хүртэл Улаан армид тулалдсан, “Тарас Шевченко” кинонд бүтээсэн дүрээрээ И.Сталинд ихэд тоогдож, 1952 онд 31-хэн настайдаа ЗХУ-ын Ардын жүжигчин цол хүртсэн гэх мэт сонирхолтой түүх бий. Үүн дээр “Мосфильм”-ийн найруулагч болоод хийсэн анхны бүтээлээрээ “Оскар” гардсан ховор хувь тавилан нэмэгдэнэ.
Дэлгэцийн урлагт анх ороод хийсэн эхний хоёр кино нь “Хүний хувь заяа”, “Дайн ба энх“ байсан гэхээр С.Бондарчук гэгч ямархан авьяастай хүмүүн явсан нь төсөөлөгдөх болов уу. Түүний 1959 онд үзэгчдийн хүртээл болсон “Дайн ба энх” 1968 онд “Оскар”-ын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд ялалт байгуулжээ. Мөн “Шилдэг зураач” төрөлд нэр дэвшсэн аж. Нэрт найруулагч хамгийн сүүлд Итали, Английн уран бүтээлчидтэй хамтран М.Шолоховын “Дөлгөөн Дон” зохиолоор кино хийсэн бөгөөд харамсалтай нь төсөв мөнгөний хүрэлцээгүй байдлаас болоод бүрэн дуусгаж чадаагүй юм. Харин энэхүү киног нь хожим 2006 онд хүү Федор нь дуусгаж, дэлгэцэнд гаргасан түүхтэй.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ