Жон Ленноны амь насыг бүрэлгэсэн этгээд хөгжимчний төрөл төрөгсдөөс уучлал эржээ
“The Beatles” хамтлагийг үндэслэгч бөгөөд гишүүн Жон Ленноны амь насыг Марк Чепмен гэгч эр бүрэлгэсэн билээ. Саяхан тэрээр хөгжимчний төрөл төрөгсдөөс уучлал эрсэн байна.
65 настай Марк Чепмен одоо болтол шоронд сууж байгаа юм. Саяхан мань эр Жон Ленноны төрөл төрөгсөд болон ойр дотнын хүмүүсээс уучлал эрэхээр шийджээ. Тэр эмгэнэлт явдлаас хойш нэгэнт 40 жил өнгөрч, харин Марк сая л энэ үгийг хэлэхээр шийдсэн байна. Тэр өөрийн үйлдлийг “биеэ тоосон, хувиа хичээсэн явдал” хэмээн тодорхойлжээ. Энэ бүх 40 жилд Марк Чепмений хэргийн талаархи арваннэг дэх хэлэлцүүлэг энэ сард болсон байна. Түүний өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийг хугацаанаас өмнө тэнсэн суллахыг дахин хүсч, харин шүүгч дахин татгалзсан хариу өгчээ. Хэлэлцүүлгийн дараа гэмт этгээд төрөл төрөгсөдөөс нь уучлал эрж, өөрийн аймшигт үйлдлийг тайлбарласан байна.
Энэхүү эмгэнэлт явдал 1980 онд Нью-Йоркт болсон юм. Марк удаан хугацаагаар Жоныг даган ажиглаж, боломжтой агшин гармагц, хөгжимчнийг гэрийнх нь үүдэнд дөрвөн удаа бууджээ.
Хүн амины хэргийн талаархи анхны хэлэлцүүлгийн үеэр Чепмен нэрд гарч, дэлхийд танигдахын тулд энэ хэргийг үйлдсэн хэмээн мэдэгдэж байсан байна. Түүнчилэн тэр үйлдсэн хэрэгтээ цаазын ял сонсохоос аргагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байжээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ