Эрдэмтэд коронавирусийн цар тахал цаашид хэрхэхийг дүгнэжээ
Сүргийн дархлаа бий болоход коронавирусийн шинэ халдвар ирээдүйд улирлын шинжтэй болно гэж Ливаны нийслэл Бейрут хотын хэвлэлд бичжээ.
SARS-CoV-2 гэдэг нэртэй коронавирусийн шинэ халдвар хүмүүст зохих дархлаа тогтоход зөөлөн уур амьсгалтай орнуудад улирлын шинжтэй болж мэднэ гэж Ливаны Бейрутийн америкийн их сургуулийн мэргэжилтнүүд мэдэгджээ.
Хамрын ханиад хүргэдэг томуугийн вирус болон коронавирус зэрэг вирусийг судласнаар тэд ийм дүгнэлт хийсэн байна.
Ингэхдээ эрдэмтэд вирусийн халдварын улирлын шинж чанарыг хянадаг хүчин зүйлсэд дүн шинжилгээ хийж, түүнчилэн SARS-CoV-2-ын цар тахлын тухай мэдээ сэлтийг харгалзан үзжээ.
Ханиад томуу болон амьсгалын замын бусад өвчинтэй харьцуулахад, шинэ коронавирус олонхи хүмүүст дархлаа байхгүйгээс болоод илүү хурдтай халдварладаг нь тодорхой болсон байна.
Тийнхүү хүмүүс дархлаатай болсны дараа коронавирус улирлын шинжтэй болох бөгөөд зуны халуун саруудад өвчлөл ихсэх нь ч үүнтэй холбоотой ажээ.
Дэлхийд коронавирусийн халдварын хоёр дахь давалгаа үүсч болохыг ДЭМБ-ын тэргүүн үүнээс өмнө үгүйсгээгүй билээ.
Индонезид амны хаалт зүүхээс татгалзаж буй хүмүүсээр нийтийн оршуулгын газарт булшны нүх ухуулдаг байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ