Сугар гарагт амьдрал байж болохуйц чухал шинж тэмдэг илэрчээ

Саяхан хийсэн нэгэн нээлт харь гараг судлалын түүхэн дэхь хамгийн томоохон нээлт болж байна. Тодруулбал, биологийн гаралтай байж болох фосфин гэдэг хийг эрдэмтэд Сугар гарагийн агаар мандлаас илрүүлжээ. "Энэ нь харь гарагт амьдрал байж болох тухай таамаглалын ул мөрийг эрж хайж ирсэн түүхийн нэн чухал нээлт болж байна" гэж НАСА-ийн тэргүүн Жим Брайденстайн мэдэгджээ.

 

Мөн тэрээр сүүлчийн судалгаатай холбогдуулан одоо Сугар гарагийг судлах нь тэргүүлэх чиглэл болох ёстойг дурдсан байна. “Сугар гарагт эн тэргүүний анхаарал хандуулах цаг ирлээ” гэж тэрээр өөрийн албан ёсны твиттер хуудсанд бичжээ.

 

"Дэлхийд анаэробын бичил биетүүдийн үйл ажиллагааны бүтээгдэхүүн болдог фосфин гэдэг хий Сугар гарагийн агаар мандлаас илэрлээ" гэж Кардиффын болон Массачусетсын  их сургуулийн мэргэжилтнүүд өмнө нь мэдээлсэн юм.

 



Б.Атар

 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ