ПСЖ клубийн тамирчин Неймар коронавирусийн халдвар авчээ

Бразилын шигшээ баг болон, Францын ПСЖ клубийн довтлогч, дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Неймар коронавирусийн халдвар авчээ. ПСЖ клуб өчигдөр тус багийн гурван тоглогч коронавирусийн халдвар авсан гэж мэдээлээд байсан юм.


Халдвар авсан тоглогчдыг клубийн талаас албан ёсоор мэдээлээгүй ч Неймар, Анхель Ди Мариа, Леандро Паредес нар байгаа гэж зарим эх сурвалжууд мэдээлсэн байна.


ПСЖ клуб Аваргуудын лигийн финалд Байерн Мюнхен клубд хожигдсоноос хойш Испанийн Ибиза арал бэлтгэл хийж буй ба Францын дээд лиг есдүгээр сарын 10-нд эхэлнэ. Клубийн бусад тоглогчид болон ажилчдыг шинжилгээнд хамруулахаар болсон бөгөөд энэ явдал Францын лигийн эхлэх хугацааг хойшлуулж магадгүй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ