Дэлхий даяар халдвар авагсдын тоо 25 саяыг давлаа
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр дэлхий даяар илэрсэн коронавирусийн халдварын тохиолдол 25 сая давжээ. Халдварын тохиолдол 20 хоногийн дотор 20 саяас 25 сая болж өссөн байна. Энэ үзүүлэлтийг тавдугаар сарынхтай харьцуулахад хэт хурдацтай тархаж, газар авч байгааг харуулж буй юм. Учир нь өнгөрсөн тавдугаар сараас зургаадугаар сард бүртгэгдсэн халдварын тохиолдол 38 хоногийн дотор 5 саяас 10 сая болж байжээ.
Халдвар дэлхийн 188 улс, нутаг дэвсгэрт тархаж, 851 мянга гаруй хүн амиа алдаад байна. Тэдгээрээс 6 сая гаруй нь буюу нийт халдвар авагсдын дөрөвний нэг нь АНУ-д бүртгэгджээ. ОХУ дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд удалгүй нэг сая хүрэх төлөвтэй байна.
Харин хоногт илэрч байгаа халдварын тохиолдлоор дэлхийд Энэтхэг улс тэргүүлж, хоногт 80 мянга шахам хүнээс коронавирусийн халдвар илэрч байгаа юм.
- Хойд Америкт нийт 7,3 сая
- Азид 7 сая шахам
- Өмнөд Америкт 6,25 сая
- Европт 3,5 сая
- Африкт 1,25 сая тохиолдол бүртгэгдээд байна.
Дэлхийн улс орнуудаас хамгийн их хохирол амсаж буй нь АНУ бөгөөд тус улсад 187 мянга гаруй хүн нас баржээ. Мөн Бразилд 121 мянга, Энэтхэгт 64,5 мянга, Мексикт 64 мянган хүн нас баржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ