2.8 сая хүн амтай Катар улсад 118 мянган хүн халдвар авчээ

Ойрх Дорнодын Катар улсад нэг сая хүнд ногдох коронавируст халдварын тохиолдлын тоо хамгийн их буюу 42,021 байна. 2,8 сая хүн амтай тус улсад нэг өдөрт 246 тохиолдол нэмж илэрснээр нийт халдварын тохиолдол 117,988 болжээ.


Халдварын тохиолдол илэрсэн орнууд дундаас нэг сая хүнд ногдох халдварын тохиолдлын тоо хамгийн бага байгаа нь Лаос улс бөгөөд 7,2 сая хүн амтай тус оронд 22 тохиолдол илэрсэн юм.


Хамгийн их байгаа жагсаалтаар авч үзвэл Монгол улс 191-т бичигдэж байгаа ба 3,2 сая хүн амд 300 тохиолдол илэрснээр нэг сая хүнд ногдох халдварын тоо 91 гэсэн тооцоолол гарч байна.


Нэг сая хүнд ногдох халдварын тохиолдол хамгийн их орнууд:


  1. Катар - 42,021 /117,988 тохиолдол, 2,8 сая хүн ам/
  2. Францын Гайана - 29,957 /8,982 тохиолдол 299 мянган хүн ам/
  3. Бахрейн - 29,680 /50,756 тохиолдол, 1,7 сая хүн ам/
  4. Чили - 21,111 /404,102 тохиолдол, 19,1 сая хүн ам/
  5. Сан Марино - 20,918 /710 тохиолдол, 33 мянган хүн ам/


Нэг сая хүнд ногдох халдварын тохиолдол хамгийн бага орнууд:

  1. Лаос - 3 /22 тохиолдол, 7,2 сая хүн ам/
  2. Танзани - 8 /509 тохиолдол, 59,9 сая хүн ам/
  3. Вьетнам - 11 /1,036  тохиолдол, 97,4 сая хүн ам/
  4. Мьянмар - 11 /602 тохиолдол, 54,4 сая хүн ам/
  5. Камбож - 16 /273 тохиолдол, 16,7 сая хүн ам/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ