Энэтхэгт нийт халдвар авагсдын тоо 3.3 сая боллоо

Энэтхэг улсад нэг өдөрт коронавируст халдварын 75,995 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо 3,3 сая боллоо. Мөн мянга орчим хүн нас барснаар нас барагсдын тоо 60 мянга давжээ.


Харин дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын 263,277 шинэ тохиолдол илэрч 6141 хүн нас барлаа. Халдвар авсан нийт 24,3 сая хүн байгаагаас 828 мянга нь нас барж, 16,8 сая нь эдгэрээд байна.


Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:


  1. Энэтхэг - 75,995 /Нийт 3,3 сая/
  2. Бразил - 47,828 /Нийт 3,7 сая/
  3. АНУ - 42,199 /Нийт 5,9 сая/
  4. Аргентин - 10,550 /Нийт 370 мянга/
  5. Колумби - 10,142 /Нийт 572 мянга/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ