Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Лхагва
2021-07-28
25°
13°
Пүрэв
2021-07-29
25°
12°
Баасан
2021-07-30
27°
13°
Бямба
2021-07-31
22°
13°
Ням
2021-08-01
24°
13°
2021 оны 07 сарын 27, Мягмар
"Номын баяр"-ын үеэр цагдаа иргэний эрхэнд халдсан уу

"Номын баяр"-ын үеэр цагдаа иргэний эрхэнд халдсан уу

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-15 18:19:35

Номын баярын үеэр цагдаа, иргэний хооронд үүссэн асуудлын талаар олон нийтийн сүлжээнд цацагдаж буй. Уг асуудлын талаар цагдаагийн байгууллагаас тайлбар өглөө. Цагдаагийн ерөнхий газраас

 

"Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай дээр зохион байгуулагдсан “Номын баяр”-ын арга хэмжээний үеэр зохих зөвшөөрөлгүй ном худалдаалж байсан гэх иргэнд зохион байгуулагчдын зүгээс хууль ёсны шаардлага тавихад биелүүлэхээс татгалзаж олон нийтийн газар бусдыг үл хүндэтгэж маргаан үүсгэж байна гэх дуудлага мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 18.00 цагт тус дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирүүлсэн.

 

 

Сүхбаатарын талбай орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид дуудлагын дагуу очиж шалгахад 58 настай, эрэгтэй Т гэгч нь зохион байгуулагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхээс татгалзаж маргаан үүсгэн газар сууж байсан тул цагдаагийн алба хаагчид гудамж талбай олон нийтийн газар иргэдийн амар тайван байдлыг алдагдуулахаас урьдчилан сэргийлж уг иргэнийг тухайн газраас холдуулсан" гэх тайлбарыг өглөө.

 

Эх сурвалж: ЦЕГ

 

Эх сурвалж: Bataar.mn Нийгэм 2021-06-15 18:19:35

Сэтгэгдэл бичих