А.Навальныйг эмчлэхээр Герман улс онгоц илгээж, Франц улс орогнол олгож, АНУ Оростой хийх харилцаагаа эргэж харна

Омск хотын эмнэлэгт ухаангүй хэвтэн эмчлүүлж байгаа А.Навальныйг Германд авчран эмчлэхийн тулд Cinemg for Peace Foundation байгууллага тусгай онгоц илгээх болсон талаар талаар Reiters агентлаг мэдээлжээ. Улс төрчийг Берлин хотын Charite эмнэлэг хүлээж авахад бэлэн байгаа аж. Навальныйг эмчилж буй эмч түүнийг Европ дахь хордлогын төв рүү шилжүүлэхэд шаардлагатай баримт бичиг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэхийг хүсэн эрх баригчдад ханджээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков шаардлагатай бол улс төрчийг хилийн чанадад эмчлүүлэх асуудлыг шуурхай авч хэлэлцэхээ мэдэгдсэн байна. 

Үүнээс гадна Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон Оросын сөрөг хүчний удирдагч А.Навальныйн эргэн тойронд дох нөхцөл байдалд ихээхэн санаа зовж, түүнд болон түүний гэр бүлд бүр талын тусалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгджээ. Мөн Оросын сөрөг хүчний удирдагчийг хордуулсан байж болзошгүй гэсэн мэдээлэл АНУ-ыг ихэд түгшээж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Роберт О'Брайен мэдэгдсэн байна. Түүний хэлснээр хэрэв энэ үйл явдлын цаана ОХУ байвал АНУ цаашид Оростой харилцах бодлогыг тодорхойлохдоо үүнийг анхаарч үзнэ гэж тэмдэглэснийг Rueters дамжууллаа.

Өчигдөр буюу Пүрэв гарагт/2020.08.20/  Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Томскоос Москва руу явж байхдаа бие нь гэнэт муудаж Омск хотын эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн юм. Эмч нарын тавьсан урьдчилсан оношилгоогоор Навальныг сэтгэцэд нөлөөлдөг бэлдмэлд хордсон байж магадгүй гэнэ. Навальный өглөө юм идэж уугаагүй явж байсан бөгөөд Томскийн нисэх буудалд ганц аяга цай уусан аж. Тэр болтол түүнд өвдсөн, бие нь муудсан ямар ч шинж тэмдэг байгаагүй гэнэ. Харин онгоц хөөрсний дараа бие муудаж ухаан алдсан байна. Түүний хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр улс төрчийг зориуд хордуулсан нь гарцаагүй ажээ. "Нэг жилийн өмнө Алексей цагдан хорих төвд хоригдож байхад нь хордуулах оролдлого гарсан. Энэ удаа ч хэрэг давтагдаж байна " гэж хэвлэлийн төлөөлөгч Твиттер хуудсандаа бичжээ.

Эх сурвалж:unuudur.mn

Сэтгэгдэл бичих