ЭЦА: Сөгнөгөрийн голд нойтон мод бэлтгэж буй асуудлыг шалгаж байна

Сөгнөгөрийн голд нэр бүхий аж ахуйн нэгжүүд ойн цэвэрлэгээ хийх нэрийдлээр нойтон мод бэлтгэж буй гэсэн мэдээллийн дагуу шалгаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.


Сөгнөгөрийн гол буюу Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт мод бэлтгэхээр тусгаарлаж өгсөн 40 га талбайд болон аж ахуйн нэгжийн бэлтгэж хураасан 252 ширхэг 38 м/к, 2 иргэний бэлтгэж хураасан 72 ширхэг 20 м/к модонд үзлэг хийж байгаа аж.


Мод бэлтгэх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгосон эсэх, ойгоос бэлтгэсэн модны хэмжээ, чийгшил, бэлтгэсэн газар зэргийг тогтоохоор Экологийн цагдаагийн алба, Төв аймаг дахь цагдаагийн газар, мэргэжлийн байгууллагатай хамтран шалгаж байна гэв.


Сэтгэгдэл бичих