Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор 265 иргэн иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц энэ сарын 14-ны өдөр буюу өчигдөр орой 21:15 цагт Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд газардсан байна. 


Тус онгоцоор 265 иргэн Солонгос улсаас эх орондоо ирж байна. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл,


  • бага насны хүүхэдтэй гэр бүл-53,
  • жирэмсэн-17, өндөр настан,
  • асран хамгаалагчтай-30, хөгжлийн бэрхшээлтэй-9,
  • эрүүл мэндийн шалтгаантай-28,
  • БНСУ-д хууль бусаар оршин суусан хэргээр түр саатуулах байранд саатуулагдсан-29,
  • бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-94,
  • АНУ, БНСУ-ын Элчин сайдын яамдын 7 диломат ажилтан байгаа юм.


Иргэдийг “Тоёоко инн”, “Эрхэс” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих