А.Амбасэлмаа: Нэг хүний шинжилгээнд коронавирус илэрч, гурван хүн эдгэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Энэ сарын 14-нд нийт 625 хүнд шинжилгээ хийснээс 624 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Нэг хүнд буюу Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Энэ хүн нь 45 настай, эрэгтэй ба ОХУ-ын иргэн" гэв.


Мөн өнөөдөр гурван хүн эдгэрч сувилалд шилжиж буйг хэллээ.           



Сэтгэгдэл бичих